MoniChat Тэтгэлэгтэй Ambassador 2026

"MoniChat" аппликейшний нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Оюутны Холбоотой хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их сургууль, коллежид суралцаж буй оюутан залуусын сурч боловсрох үйлсийг дэмжих, санхүүгийн дарамтыг бууруулах, идэвх санаачилгыг урамшуулахад оршино.
Хөтөлбөрийн тухай
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах, оноо цуглуулах, шагналын талаар товч видеогоор танилцаарай.
Тэтгэлгийг нийт 40 (дөч) оюутанд дараах байдлаар олгоно:
Тэргүүн байр – 1 оюутан: нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувь
Дэд байр – 2 оюутан: тус бүр нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь
Гуравдугаар байр – 3 оюутан: тус бүр нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувь
Тусгай байр – 34 оюутан: тус бүр 1,000,000 (нэг сая) төгрөгийн буцалтгүй мөнгөн тэтгэлэг
Шалгуур
Тэтгэлэгт хамрагдахын тулд доорх шалгууруудыг хангасан байх шаардлагатай.
Монгол Улсын 18-с дээш насны бүх иргэд.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд идэвхтэй суралцаж байгаа.
“MoniChat” аппликейшнийг өөрийн гар утсанд суулгаж, оюутны бүртгэлийн хэсгээр дамжуулан өөрийн оюутны мэдээллийг шаардлагатай журмын дагуу баталгаажуулсан.
Өөрийн нэр дээр үүсгэсэн дахин давтагдашгүй referral code болон/эсхүл QR code ашиглан шинэ хэрэглэгч бүртгүүлсэн байх.
Оролцогчийн бүртгэл болон түүний урилгаар бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл “MoniChat”-ийн системд баталгаажсан.
Нэг хүн тэтгэлэгт нэг бүртгэлээр оролцох. Шинээр найзаа урьж баталгаажсан хэрэглэгч болгох бүрт 1 оноо авах.
Хөтөлбөрийн хугацаа
Өргөдөл болон шалгаруулалтын үе шатууд доорх дараалалд явагдана.
Мэдээлэх
Тэтгэлэгийн талаар мэдээлэл түгээх үе шат.
Өргөдөл хүлээн авах
Онлайн маягт бөглөж материал илгээх үе шат.
Шалгаруулалт
Баримт бичгийн хяналт, ур чадварын үнэлгээ болон ярилцлага.
Шийдвэр
Тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг зарлах.
Маягт бөглөх
MoniChat Тэтгэлэгтэй Ambassador 2026 — оюутны бүртгэлийн маягт. Доорх бүх хэсгийг бөглөж, шаардлагатай материалыг хавсарган илгээгээрэй.